Улаанбаатарт 24 хэм дулаан байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ