Зургаан настай хүү эмээ, дүү хоёроо галаас аварчээ

img

 

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд энэ сарын 21-нд хоёр айлын гэр шатжээ.

 

Гал гарсан орой тус сумын соёлын төвд тоглолт болсон бөгөөд гэрийн эзэгтэй дөрөв болон зургаан настай хүүхдээ, тэргэнцэртэй эмээгийнх нь хамт үлдээгээд явсан байжээ. Гэтэл гал гарч галын улмаас хөл муутай эмээ нь ухаан алдсан үед зургаан настай хүү Э.Жадамба нь эмээ болон дөрвөн настай дүүгээ галын аюулаас аварсан байна.

 

Иргэн Б-ийн гэр галд шатсан ч Э.Жадамба хүү хоёр хүний амийг галын аюулаас аварчээ.  Хүүгийн энэ баатарлаг үйлсийг үнэлж, Шинэжинст сумын удирдлагууд болон “Гобигоулд энд Энержи" ХХК-ийн Хотгорын нүүрсний уурхайн зүгээс иргэн Б-ийн гэр бүлд таван ханатай гэр бэлэглэсэн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1:
mundag hvv az jargal sain saihniig husey. ger beleglesen saihan setgeld hvmvvst bas
2017-04-28