“United Airlines” үйлчлүүлэгчдээ нөхөн төлбөр олгоно

АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн ажилчид зорчигчтой бүдүүлэг харьцаж буй бичлэг твиттер хуудаснаа нийтлэгдэж, шуугиан тарьсан юм.
Үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлэг харьцнаас болж их хэмжээний алдагдал хүлээсэн тус компанийн удирдлагууд бие болон сэтгэл санааны хохирол амссан 69 настай Дэвид Даод нөхөн төлбөр өгөхөөр болжээ. Тус компани үйлчлүүлэгчдээ 10 мянган ам.доллар өгөхөөр болсон талаар албаныхан өгүүлэв.
Эмч мэргэжилтэй Дэвид Дао уг хэргийн дараа тус компанийг шүүхэд өгч, их хэмжээний мөнгө нэхэмжлээд байсан юм. “United Airlines” компанийнгүйцэтгэх захирал Оскар Мюнозыг Дахин, дахин уучлалт гуйя” гэж мэдэгджээ.
Тус компанийн онгоц Охэйрийн олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байхад нисэх багийнхан Ази гаралтай 40 орчим насны эрийг хүч хэрэглэн онгоцноос буулгасан байна. Уг үйл явдлыг нэгэн зорчигч гар утсаараа бичиж авч, өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.
Тус нислэгийн бүх суудал дүүрсэн байхад “United Airlines” компанийн дөрвөн ажилтан яаралтай нисэх шаардлагатай болжээ. Нисэх багийнхан ажилчдаа авч явахын тулд зарим зорчигчийг буухыг шаардаж, улмаар хүч хэрэглэсэн байна. Багийнхан Ази эр дээр очиж “Та дараагийн нислэгээр хүссэн газартаа очно уу?” гэхэд тэрбээр уг саналаас татгалзжээ. Татгалзсан хариу авсан багийнхан үйлчлүүлэгчдээ хүч хэрэглэж, онгоцноос хүчээр буулгасан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ