Трамп Цагаан ордондоо Аргентины тэргүүнийг хүлээн авав

Аргентин улсын Ерөнхийлөгч Маурисио Макри гэргий Жулиана Авадагийн хамтаар АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.
Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нар айчлалынхаа эхэнд нийслэл Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд зочилсон байна. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланья Трамп нар хүндэт зочдоо хүлээн авч, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.
Удирдагчид хоёр улсын хамтын ажиллагаа болон терроризмын асуудлаар хэлэлцсэн бол Тэргүүн хатагтай нар Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, соёл урлаг болон боловсролын асуудлаар хэлэлцсэн байна.
Аргентины Тэргүүн хатагтай Цагаан ордонд зочлохдоо улаан өнгийн хослол өмссөн нь үнэхээр зөв сонголт байсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Харин Трампийн гэргий Меланья загвар зохион бүтээгч Федагийн урласан ногоон өнгийн даашинз өмсчээ. Уг даашинзны үнэ 4,115 мянган ам.доллар гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ