Хамгийн ахмад генерал 97 насыг зооглож байна

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.
Энэ уламжлалын дагуу өнөөдөр Хуульзүйн салбарын удирдлагууд генералуудад хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулав.
Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас 180 генерал цолтон төрөн гарсан байдаг. Эдүгээ тэдний 99 нь энх тунх, нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагадаа ажиллаж байна. Өдгөө хамгийн өндөр настай генерал цолтон нь 97 настай, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хошууч генерал Т.Алтангэрэл бол хамгийн том цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо юм. Тэрбээр өдгөө Москва хотод амьдарч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ