Парламентын гишүүдийг барьцаалжээ

img

 

Македони улсын эрх баригчид Албани гаралтай эрийг Ерөнхий сайдаар томилсон явдлыг иргэд эсэргүүцэж байна.

 

Тэгвэл өчигдрийн үймээний үеэр жагсагчид парламентын ордон руу халдсан хэрэг гарчээ. Парламентын ордонд нэвтэрсэн жагсагчид гишүүдийг барьцаалсан аж.

 

 

Жагсагчид ойролцоогоор 2-3 цаг гишүүдийг барьцаалж, эрх баригчдыг шийдвэрээ өөрчлөхийг шаардсан байна. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, барьцаалагдсан гишүүдийг чөлөөлжээ.

 

Македони болон Албани улс түүхэндээ нэг нэгнээ эзлэн түрэмгийлж, олон жил дайтаж байсан удаатай. Тиймээс хоёр улсын иргэд нэг нэгэндээ таарамжгүй ханддаг юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Олигархиуд ийм байдалд хургэдэг юмдаа
2017-04-29
Hutgagch uu:
End nuguu l ANU-iin taviul, hungan uimuulegch Sakashvily tolgoidoo budag turhchihsen uimuulj yavna uu, ugui yu?
2017-04-29