Улаанбаатарт 22 хэм дулаан байна

img

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ