Гаалийнхан ажиллаж байна

img

Автомашины Онцгой албан татвар, мөн импортын тамхинд ногдуулах Онцгой албан татварыг энэ оны төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Дээрх хуулиуд тавдугаар сарын нэгэн буюу маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбоотойгоор импортлогчид татвар өсөхөөс урьтаж, бараагаа хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх шаардлага тавьж буй учраас өнөөдөр Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд ажиллаж байгаа юм. 

 

Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус бүр өнөөдөр 08:30-00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэхдээ тамхи, автомашинд ногдуулах Онцгой албан татварын бүрдүүлэлтийг хийж байна. Түүнчлэн Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ