Хөдөө аж ахуйн бирж луйвар хийсэн үү

img

 

СЕХ-ны байранд

 

09.00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар болно.

 

Мэдээллийн технологийн үндэсний паркад

 

10.00-15.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын уралдааныг анх удаазохион явуулна. Нээлтэд ХНХЯ-ны сайд, газар хэлтсийн дарга нар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн засаг дарга, Мэдээллийн технологийн үндэсний паркийн дарга нар, Баян зүрх дүүргийн албаны хүмүүс болон СЗСҮТ-ийн хамт олон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 80009178, 99140583, 99201103

 

ШУА дээр (СТӨ, Г корпус, 6 давхар, 604 тоот)

 

10.00 цагт БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхлээд байна. Айлчлалын эхэнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хүлээн авч уулзах юм.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11:00 цагт Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.

 

11:30 цагаас “Өргүй монголын төлөө” хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Сангийн яамны хүндэтгэлийн танхимд /8 давхар/

 

14.00 цагт НӨАТ-ын урамшууллын EBARIMT сугалааны 2017.04.16-ны тохирлоор хонжвор хожсон азтануудад / 100 сая, 20 сая 4 сая / батламж гардуулах арга хэмжээ болно. Батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99993844, 88017639

 

СХДүүргийн 6-р хорооны байранд

 

15.00 цагт "ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМТДАА" Live+R төслийн нээлтийн үйл ажиллагааны нээл болно. Утас: 99106113, 99106580

СЭТГЭГДЭЛ БИЧИХ