С.Гантогоо анх удаа ялагч боллоо

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарыг үзэгчдэд хүргэж байна. Өчигдөр /2017.04.30/ шоуны ялагчаар БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин С.Гантогоо түрүүллээ.
Тэрбээр энэ удаагийн дугаарт Энэтхэгийн Rita Oberoi хэмээх дуучны дүрд хувирч “Жимми жимми” дууг нь чадварлаг дуурайн дуулсан нь шүүгч болон үзэгчдийн сэтгэлд нийцэж анх удаагаа шоуны ялагчаар тодорч гурван сая төгрөгийн эзэн болов.
С.Гантогоо дараагийн дугаарт МУГЖ, дуучин С.Жавхлангийн дүрд хувирна
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ