Мали улсад франц цэрэг амиа алджээ

Мали улсад үүрэг гүйцэтгэж байсан Франц цэрэг амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Буркина Фасо болон Мали улсын хил орчимд террористууд цэргүүд рүү гал нээжээ.
Францын 4000 цэрэг Мали улсад үүрэг гүйцэтгэж буй юм. Хэдий францчууд тус улсад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж байгаа ч Мали улсад террористууд өдөр бүр алан хядах ажиллагаа зохион байгуулж байна.
Мали улсын удирдлагууд террорист халдлагууд ар араасаа гарч буйтай холбогдуулан орон даяар хагас жил үргэлжлэх онц байдал зарлажээ. Хөрш Буркина Фасо улсад террорист халдлагууд эрчимжиж эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр улсын хил орчимд мөн террорист халдлага болж, 12 цэрэг амиа алдаж байжээ. Уг үйл явдлаас хагас сарын дараа Малигийн нийслэл хотноо байрлах зочид буудалд халдлага, 29 хүн амиа алдсан билээ. Амиа алдагсдын ихэнх нь жуулчид байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ