Заян Малик хөлөө гэмтээжээ

Британийн “One Direction” хамтлагийн экс гишүүн Заян Малик хөлөө гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 24 настай дуучин залуу тоглолтынхоо үеэр хөлөө хүнд гэмтээсэн гэнэ.
Тэрбээр өчигдөр найз охин, супермодель Жижи Хадидын хамтаар Нью Йорк хот дахь зоогийн газраар үйлчлүүлэх үедээ тэргэнцэр дээр суусан байжээ.
Түүний менежер “Хэдэн долоо хоног алхаж чадахгүй. Тун удахгүй Малик эдгэрнэ хэмээн найдаж байна” гэж хэлэв.
Малик, Хадид нар 2015 оны арваннэгдүгээр сараас болзож эхэлсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ