Шерил хүүдээ Тэйлор Пэйн гэх нэрийг хайрлажээ

img

Британийн нэрт дуучин Шерил өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд анхны хүүхдээ төрүүлсэн билээ. Тэрбээр хүүтэй болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд шинэхэн хүнийхээ нэг зургийг инстаграм хуудастаа байршуулсан юм.

 

 

Шерил хоёр жилийн өмнөөс “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пэйнтэй болзох болсон билээ. Хос хүүтэй болсон гэх мэдээллээс өөр мэдээлэл олон нийтэд хаалттай байсан юм. Лиам твиттер хуудастаа “Миний хөөрхөн Тэйлор, Тэйлор” хэмээн жиргэжээ.

 

Хүүгийн нэр хүртэл өнөөг хүртэл нууц байсан. Тэгвэл хос хүүдээ Тэйлор Пэйн хэмээн нэрийг хайрлажээ.  Шерил хүүдээ найз залуугийнхаа овгийг өгсөн учир хос удахгүй хуримаа хийж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Garchignyhaa aldaag zasaarai, ta nar
2017-05-01