Би 10 саяар торгуулъя, Х.Бадамсүрэн даргаа!

img

 
Бусдыг гүтгэвэл хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулах болсон. Гэхдээ гүтгэсэн гэдгийг хэн тогтоох нь тодорхойгүй. Үнэнийг баримтаар дэлгэхэд гүтгэсэн болгож тайлбарлаад байгаа дарга нарт нь ямар хариуцлагыг, юуны тухай хуулиар хүлээлгэх вэ, хууль батлагчид аа.


Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралын 300 саяар авсан машин, 24 саяар засвар хийсэн байр, тохижуулахад зориулж худалдан  авсан 180 саяын тансаг тавилгын гэрээзэрэгХ.Бадамсүрэнгийн гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримтыг дэлгэсэн. Гэтэл эрхэм захирал хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өөдөөс харж байгаад “худлаа” гэж хээв нэг ярихыг ард түмэн харлаа. 


Та, 300 саяын машин өөрөөс нь өмнө шийдэгдсэн асуудал гэсэн. Тэгвэл худалдан авах гэрээнд таны гарын үсэг дурайдаг. Өмнө шийдэгдсэн асуудлын араас нь гэрээ үйлдэх журам төрийн өмчит аж ахуйн нэгжид мөрдөгдөг хэрэг үү. 


Байр тохижуулсан асуудал байхгүй гэсэн. “Өмнөх дарга нарт байр худалдаж авч өгдөг байсан болохоос надад тансагласан зүйл байхгүй ээ” гэж та мэдэгдсэн. Гэтэл “Рийч энержи” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгож 24 сая 687 мянган төгрөгөөр байрны засвар хийх гэрээ, 180 сая 576 мянган төгрөгөөр тавилга худалдан авах гэрээнд мөн л та гарын үсгээ зурж мөнгө шилжүүлэх эрхийг нээж өгсөн байдаг. 


ТӨБЗГ-ын дарга танд 10 мянган долларын цалин олгохыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн. Төрийг төлөөлж Эрдэнэт үйлдвэрийг хариуцдаг газрын даргын үгийг та мөн л үгүйсгэсэн. “Гар дээрээ 3 сая төгрөг авдаг” гэж та хэлсэн.


Тэр ч бүү хэл үйлдвэрийн ерөнхий нягтлангаас баримт гаргуулж харж болно гэж батлав. "Шахааны Эрдэнэт биш шил толь шиг үйл ажиллагаа нь ариун тунгалаг харагдаж байдаг Эрдэнэт болгоно" гэж уянгалаг хачир нэмсэн.


Гэтэл төрд очсоноос хойш Эрдэнэт үйлдвэр шилэн дансаа хөтөлсөнгүй. “Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно” гэдэг хуулийн заалт таныг захирлаар ажиллах хугацаанд хэрэгжих үү. Өрөө дүүрэн сэтгүүлч цуглуулж, улайх ч үгүй хэлэх худал үг биш, үйлдлээрээ л үзүүлчих эхний шударга алхам чинь энэ хуулийн хэрэгжилтийг хангах шүү дээ.

 
Сэтгүүлчид бид баримт түшиглэж үнэнийг мэдээлсэн нь,хэвлэлийнхний улаан нүүрийг харж байгаад хэлсэнтаны дээрх үгээр худал болж, бид гүтгэгчид болчихов уу. Тэгвэл би 10 саяар торгуулахад бэлэн. Харин та огцроход бэлэн үү, Х.Бадамсүрэн дарга аа. 


Харин таны гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр ХХК” нэртэй 6116231632*2074192 серийн дугаартай тамга дарсан баримт үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, таны үг худал болохыг тогтоох цагт та ямар хариуцлага хүлээх вэ? Сэтгүүлчдийг гүтгэсэн даргад хариуцлага хүлээлгэсэн жишээг өөрөөрөө эхлүүлж чадах уу?
 









 

Эх сурвалж:Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ОРОС ХҮҮХНИЙ АЛАНД ТОЛГОЙГОО ШААЧИХСАН ХАР НОВШ УДАХГҮЙ ҮХЭХ БОЛНО
2017-05-01
Зочин:
УЛСЫН МӨНГӨӨР ОРОС ХҮҮХЭН ЯАХАА ЯДАЖ БОЛИОЧ ДЭЭ.
2017-05-01
Зочин:
erdenetiig bi udirdiyaa nadad 1000 dollor ,1 oroo bair ,prius bhad l bolno oor uym hereggvi
2017-05-01
Зочин:
Энэ хэгшин Бадамсvрэн хэмээх М.Энхболдын цусан ах Монголросцветметийг идэж ууж дуусгасан, удахгvй Эрдэнэтийг шахаагаар дуусгана. Дэлхийн зах зээл дээр одоо зэсийн vнэ эсэж ашигтай байгаа ч энэний гараар Эрдэнэт ашиггvй болж удахгvй vнэгvй хувьчлагдаад 100 Хятадад зарагдана.
2017-05-01
зочин:
Энэүүний дарга гэж юу байх вэ. Зүгээр л луйварчин!
2017-05-01
энхээ:
хөгийн тэнэг шуналтай өвгөн,ханаж цадахаа мэддэгүй хулгайч
2017-05-01
Зочин:
Тэр машин засвар хийсэн машин бүгд Эрдэнэт үйлдвэрийн, улсын өмч. Бадамсүрэн зүгээр л томилогдсон ажлаа хийж байна. Ганцхан жишээ хэлэхэд, тэр өнгөрсөн бүтэн жилийн ашгийг томилогдоод 3-хан сарын дотор улсад тушаачихаад байна. Иймээс тэр хүн лүү өмхий гулгидсаа хаялуулахаа боль доо.
2017-05-01
Зочин:
Тэнэгтээл байх юм хувьдаа авцийм аятай.Наран туулын захын наймаачин л 570 унаж байгаа шүү. 90-д оны үеийн наад нэг гуйлгачин сэтгэлгээнээсээ гараачээ тэнэгүүдээ. Бадамсүрэн нь та нартай хаалтын гэрээ хийхгүй гэсэн юм уу даа янз нь...
2017-05-01
zochin:
Badamsvren hudlaa yarisan bn
2017-05-01
Eldee:
Uneen.lalriin hulgaich
2017-05-01
Зочин:
Танд огцрох эр зориг байна уу? Х.Бадамсүрэн дарга аа. ХА Ха Хха
2017-05-01