Афганистанд 34 хос зэрэг хуримлажээ

Афганистаны баруун хэсгийн Герат мужид 34 хос зэрэг хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус мужийн эрх баригчид “Энэ бол асар том сэтгэлийн өглөг” гэж мэдэгджээ. Хуримаа хийж чадахгүй, амьжиргааны түвшин доогуур залуу хосуудад дэмжлэг өгөх зорилгоор дээрх хуримын ёслолыг зохион байгуулсан гэнэ. Уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг байна.
Хуримаа хийсэн хосуудын дунд харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр хос байжээ.
Ёслолын ажиллагааны үеэр террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллагаас дэмжлэг хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ