Хуурамч дипломтай 10 мянган хүнийг ажлаас нь халжээ

img

 

Танзан улсын Ерөнхийлөгч Жон Магуфули хуурамч дипломтай 10 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “ВВС” агентлаг мэдээллээ.

 

Албаныхан шалгалт явуулж боловсролын салбарын хуурамч дипломтай иргэдийг илрүүлжээ. Уг шалгалтад 450 мянган төрийн албан хаагч хамрагдсан аж.

 

Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт хуурамч дипломтай 9932 хүнийг нэг дор ажлаас нь халж, дөрөвдүгээр сарын цалинг нь олгохгүй байхыг албаныханд даалгажээ.

 

Тэрбээр мөн уг шалгалт энэ оныг дуустал үргэлжиж, "дипломтай этгээдүүдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно" хэмээн төв телевизээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна. Мөн хуурамч дипломтай этгээдүүдийн нэрсийг ил болгож, өөр байгууллагад ажилд орохоос сэрэмжлүүлэх гэнэ.

 

Ерөнхийлөгчийн өгүүлсэнээр тус улсын Засгийн газар сар бүр 10 сая ам.долларыг хуурамч дипломтай этгээдүүдэд зарцуулдаг байсан гэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кк:
Мэдэж байгаа хуурамч дипломтнуудаа нэрлэцгээ
2018-08-26
ккк:
манайд хүн үлдэхгүйээ
2018-08-26
Зочин:
Пээ, манайх шиг газар уу даа
2017-05-01
зочин:
Төрийн албанд томилогдсон нөхдийн дипломыг сайтар шалгавал но-той зүйл нилээдгүй гарч магадгүй юм шүү?Төрийн албаны зөвлөл энэ ажлыг нэг хиймээр байгаа юм даа?
2017-05-01
Зочин:
Манай монгол ч гэсэн хуурамч дипломтой дүн хүү толгойтнуудаа ингээсэЙ билээ.
2017-05-01