Мал төллөлт 59 хувьтай байна

img

 

Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая нь төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс 40.7 мянган ботго, 162.0 мянган унага, 410.4 мянган тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ