Перри: Обамагийн хар үсийг санаж байна

Дуучин Кейти Перри шинэхэн үс засалттай болжээ. Тэрбээр үс засалтынхаа талаар “Ерөнхийлөгч асан Барак Обама бид хоёр юугаараа адилхан байна” хэмээн инстаграм хуудастаа бичжээ.
Уг жиргээний дараа олон мянган хэрэглэгчид өөр өөрсдийн үзэл бодлоо нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Перри “Би Обамагийн хар үсийг санаж байна” хэмээн инстаграмдаа богино хэмжээний бичлэгийг нийтэлсэн аж.
Хэрэглэгчид дуучин бүсгүйг “арьс өнгөөр ялгаварлаж байна” хэмээн буруутгахад Кейти “Би Обамагийн өмнөх үсний засалт шиг үстэй болсон” гэж хариу бичжээ. Дуучны инстаграм хуудсыг 231.6 сая хүн дагадаг юм.
Тэрбээр шинэхэн уран бүтээлдээ зориулан үсээ халимаг болгоод байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ