Кардашианы дүү нар реппер залуусыг сонгожээ

img

Реалити шоуны од Ким Кардашианы эх нэгт эгч, дүүс болох Кендал Женнер болон Кайли Женнер нар найз залуустай болсон талаар  “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Эгч, дүүс реппер залуустай болзох болжээ. Өдгөө 19 настай Кайли хоёр жил үерхсэн реппер Тугаас саяхан салсан билээ. Тэрбээр одоо Травес Скот гэх реппер залуутай болзох болжээ. Хос өнгөрсөн амралтын өдөр сагсан бөмбөгийн тоглолт үзжээ.

 

 

Харин супермодель Кендал  реппер A$AP-тэй албан ёсоор болзох болсон байна. Тэднийг өнгөрсөн оноос болздог хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан ч хоёр тал уг мэдээллийг хэзээ ч баталж байгаагүй юм.
 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Gichiinvvd xend xamaatain
2017-05-01