Хөдөлмөрчдийг хуулиар дарамтлахаа зогсоо

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбай  болон бүх аймгуудын төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал зохион байгуулж байна.

 

Засгийн газраас долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болж УИХ-аар батлуулсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Монголын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэн “Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаалыг зохион байгууллаа.

 

Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр уул уурхай, төмөр зам, авто зам зэрэг салбарын хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг жагсаалд оролцогчид онцолж “Хөдөлмөрчдийг хуульчилж дээрэмдэхээ зогсоо” гэсэн лоозон барьсан байлаа.

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн  газар 2017 оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрийн заалтыг зөрчиж энэхүү цуглааныг зохион байгуулах нөхцлийг бий болгосон.  Засгийн газар ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, долоон төрлийн татварыг нэмэх, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг олон чухал заалтуудыг зөрчиж ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийж, УИХ-д өргөн барьж 2017 оны төсвийн тодотголыг олны хүчээр хүч түрэн батлуулж чадсан. Иймд МҮЭХ Монгол Улсын Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна. Өнөөдөр иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн байдал тун хүнд байна. Өнөөдөр иргэдийн амьдрал тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломжгүйг харуулж байна. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй төмөр зам, уул уурхай, барилга гэх мэт салбарын ажилчид тэтгэврийн насыг нэг өдрөөр ч нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна. ОУВС-тай хамтарч улс орныхоо эдийн засгийг сэргээх Засгийн газрын саналыг МҮЭХ-оо эсэргүүцээгүй. Харин 2016 оны аравдугаар сараас хойш ОУВС-тай хамтарч улс орны эдийн засгийг сэргээх саналыг тавьсан. Харамсалтай нь ард иргэдийнхээ амьдралыг доройтуулан байж ОУВС-тай хамтрах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд УИХ, Засгийн газарт ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрөө эргэн  харах шаардлагыг хүргүүлнэ” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн уг жагсаалаар өнгөрсөн 2016 онд УИХ, Орон нутгийн сонгуулиар сонгогч, иргэдэд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж байлаа.  Сонгуулийн үр дүнд төрийн эрх барих эрхийг авсан МАН иргэдийн амьдралыг сайжруулна, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлнэ гэж амласан. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа татвар нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрч шийдвэрлэнэ гэсэн гэрээний заалтаа хоёр сарын дараа зөрчиж ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь ажилчдыг дор үзсэн хэрэг гэж үзэж буйгаа жгасаалд оролцож буй үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд хэлж байлаа.

 

Зорчигч тээврийн нэгтгэлийн гуравдугаар баазын ҮЭ дарга н.Баттулга “Би 17 жил жолоочоор ажилласан. Би найман хүүхэдтэй. Зорчигч тээврийн нэгтгэлийн гуравдугаар баазын ҮЭ-ийн дарга гэх сонгуульт ажилд томилогдоод хоёр жил болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би ямар ч цалин аваагүй. Энэ хугацаанд зорчигч тээврийн нэгтгэл ҮЭ-ийн хороотой эвлэлдэн нэгдэхгүй өдий хүртэл хамтын гэрээ биелүүлэхгүй дотроосоо ҮЭ-ийн даргаа сонгож хамтын гэрээ байгуулж байна. Энэ нь ажилчид бидний нэр хүндийг гутааж байгаа хэрэг” хэмээн ярилаа.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр оролцож Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодод тайлбар өглөө. Тэрбээр “Эв нэгдэлтэйгээр энэ асуудлыг ярилцъя. Хамтдаа шийдлийг олъё. Тиймээс тавдугаар сарын 3-ны өглөө 09.00 цагт ҮЭХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтдаа ярилцкя, шийдлийг олъё” хэмээв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд МҮЭХ-ны зарим төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалтаар татвар нэмэгдүүлэх зарим зүйл заалтыг эргэн харж, хэлэлцэх тодорхой чиглэлийг Засгийн газарт өгнө гэдгийг хэлжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
demjij baina
2017-05-01
Зочин:
ene Dornogoviin UE-n darga Azaa gej MAN-n karmaanii avgai tag duugui bna Sain shandad yuch bolsongui
2017-05-01
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-05-01
Зочин:
Үхэрмонголчууд үхсэнээ хийж МАН-ыг сонгосон юм нэгэнт сонгосон юм чинь дуугай дээрэлхүүлээд сууж бай хохь чинь худлаа ярьж байгааг мэдсээр байж сонгодог ийм эргүү малнууд монголчууд шүү дээ. МАН мангаруудад зориулсан үлгэр яриад гарсан одоо ярьсан амласан амлалтынхаа эсрэг ажиллахад гараад тэмцэж чадахгүй чацга царайлаад амандаа л бувтнаад гэртээ хэвтэж байгааг үхэр монгол гэхээс өөр юу гэх юм хахаха үхэрмонголчууд далд орвол таарна
2017-05-01
Зочин:
Одоо шууд ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё! Наадуул чинь нэг нэгнийхээ ард ороод халхавч хийгээд бна! Хариуг газар дээр нь авч бай!
2017-05-01
Би саналаа худалдсан МАН-д:
Дэлгүүрт 80 мянгын өр тавьчихлаа. Өр дарвал ахиад сонгож дугуйлнаа.
2017-05-01
Зочин:
ИЙМ Л ТЭНЭГ ҮХЭРҮҮД ШҮҮ ДЭЭ. СОНГУУЛИАР АРДЧИЛСАН НАМ, АРДЫН НАМ ГЭЖ ТАЛЦАЖ ХУВААГДАЖ ЭНЭ ХОЁР ХУЛГАЙЧ НАМААР ЭЭЛЖИЛЖ ТӨР БАРИУЛАХ ГЭЖ ДЭМЖИЖ СОНГОЧИХООД СҮҮЛД НЬ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙДАГ ИЙМ Л ТЭНЭГ ҮХЭРҮҮД. СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР ХУЛГАЙЧ НАМЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
2017-05-01
Yanjmaa:
Uragshaa zaluus aa, ingej temtseh ni zuw. Ura, ura, ura
2017-05-01