Мэргэжлийн хяналтын байгууллагын дуусашгүй дамжлага

Хамгийн хүнд сурталтай, олон шат дамжлагатай байгууллагуудын жагсаалтад мэргэжлийн хяналт багтдаг. Зөвхөн экспортод гаргах барааны зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахад 10 гаруй шат дарааллыг дамждагыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэв. Шат дамжлагыг тоочвол:
- НМХГ-ын нэг цэгт дээж сорьцын байцаагч томилуулах албан бичиг /2-3 хоног/
- НМХГ-ын хэлтсийн дарга байцаагч томилох /1-2 хоног/
- НМХГ-ын байцаагч /1 хоног/
- НМХГ-ын байцааг-дээж сорьц
- НМХГ-ын байцаагч-УМЭАЦТ лаборатори
- МХЕГ-ын нэг цэг- зөвшөөрөл хүссэн албан бичиг /1 хоног/
- МХЕГ-ын дарга, орлогчийн нарийн бичиг
- МХЕГ-ын дарга, орлогчийн цохолт /2-3 хоног/
- МХЕГ-ын хилийн хяналтын дарга цохолт
- МХЕГ-ын хилийн хяналтын нарийн бичиг
- МХЕГ-ын хилийн хяналтын хэлтсийн дарга
- МХЕГ-ын Хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
- МХЕГ-ын хилийн хяналтын дарга эсвэл орлогч
- МХЕГ-ын хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
- МХЕГ-ын Тамгын газар
- МХЕГ-ын Хилийн хяналтын бичиг хэргийн ажилтан
- МХЕГ-ын нэг цэгийн үйлчилгээ рүү шилжүүлэх
Энэ бүх шат дамжлага нь цаг хугацаа алдах, цаашлаад санхүүгийн алдагдалд хүргэдгийг экспортлогч компаниудын төлөөлөл хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ