Эрх баригчид ОУВС-гийн ”аманд багтахгүй” найдъя

img

Гэрэл зургийг MPA.mn

 

ОУВС манайд хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэхийг түр хойшлуулсан гэх мэдээлэлтэйгээр шинэ долоо хоногийг угтав. Олон улсын валютын сангаас Монголын асуудлыг хэлэлцүүлэлгүй хойшлуулсан шалтгаанаа “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монгол банкаар дамжуулъя” гэсэн УИХ-ын тогтоолтой холбоотойгоор тодруулах зүйл бий боллоо” гэсэн албан бичиг ирүүлсэн юм байна.

 

Энэ нь УИХ-ын 29 дүгээр тогтоол аж.  УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 зүйлд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монгол банкаар дамжуулъя” гэж заажээ. Харин энэ нь манайд хөнгөлөлттэй зээл олгож, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа улс орнуудад таалагдаагүй бололтой. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөөр  нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдэнэ. Үүнээс 400 сая ам.доллар нь ОУВС-гийн нэн хөнгөлөлттэй зээл, үлдсэн нь бусад орнуудаас зээлэх нөхцөл бүрдэнэ.

 

Харин эдүгээ ОУВС-гийн тодруулгад эрх баригчид ямар хариу өгөх вэ?  Ер нь Оюутолгойн гэрээг байгуулахдаа мөнгөн урсгал Монголд орж ирэхгүй нөхцөлтэй гэрээг хийсэн. Дараагийн   Засгийн газар нь  мөнгөн урсгалыг Монголоороо дамжуулъя гэж гэрээнд өөрчлөлт оуулах саналыг тавьсан ч  “Рио Тинто”-д тавихад зөвшөөрөөгүй юм билээ.  Ядаж өөрсдийн 34 хувьдаа ногдох мөнгөн урсгалыг Монголоороо дамжуулах хэрэгтэй гэж   зарим эдийн засагчид хэлдэг. Гэхдээ нэгэнтээ байгуулагдсан гэрээгээ, тэр дундаа өөрсдөд нь ашигтай  заалтаа гадаадынхан өөрчлөөд байхгүйн тодорхой. 

 

Харин бидний дараагийн алхам юу вэ. Хэрвээ ОУВС-гийн зүгээс  “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг монгол банкаар дамжуулъя” гэсэн заалтыг өөрчлөх, цаашлаад татгалзах санал тавьбал  яах вэ. Энэ тохиолдолд “хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэгчлэн дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан хөгжих нь.

 

Өөрөөр хэлбэл, ОУВС хөтөлбөрөө цуцалвал  5.5 ам.долларын хөнгөлөлттэй зээл нэрийдлээр гадаадынхны хараанд орж, олон жилийн өрөнд бид дарагдахгүй. Дотоодын нөөц бололцоогоо шавхах биш дайчилбал эдийн засгаа сэргээх боломжтой гэж сөрөг хүчин, эрх баригчдын зүгээс ганц нэг эдийн засагч гишүүд хэлээд байгаа. Дотооддоо жижиг, дунд үйлдвэрлэлээ сэргээж, хөдөө аж ахуйгаа түшиглэн хөгжиж, цаашлаад стратегийн томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар эдийн засгаа өөрсдөө сэргээх нөөц бололцоо бидэнд бий, байгалийн баялаг, хүний хүчээ нэгтгээд гэх эрхмүүд ч бий.

 

Ер нь энэ оны төсвийн тодотголыг ОУВС-гаас тавьсан нөхцөлийн дагуу төсвийн сахилга батыг хангах үүднээс татвар нэмж баталсан.   Олон түмний хэрэглээний унаа гэгдэх приус машины үнэ өсөхтэй зэрэгцээд сөрөг хүчний зүгээс “энэ төрлийн машиныг Онцгой албан татварт хамруулахгүй байх санал гаргаад ч тусыг эс олсон. Тиймээс өнөөдөр сөрөг хүчин Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа билээ.

 

Өчигдрөөс автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн хууль хэрэгжиж эхэлсэн.  Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Гаалийнхан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд  уртгасан цагаар ажиллав.  Энэ  сараас Хүн амын орлогын албан татвар нэмэгдэж,  1.5 сая төгрөгөөс дээш цалинд  5 хувийн татвар ногдуулна.   Хадгаламжийн хүүгийн орлогод  5 хувийн татвар ногдуулна.

 

Ирэх сараас шатахууны онцгой албан татварыг энэ онд үе шаттайгаар хоёр удаа нэмэгдүүлнэ. Эхнийх нь долдугаар сар буюу монголчууд бидний их амралтын сезоны үед шатахууны үе өсөх юм. Цаашлаад ирэх онд зарим өрхийн хүүхдийн мөнгө хасагдана.  Энэчлэн ОУВС-гийн зүгээс өгсөн зөвлөмжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжийн татвар нэмж, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг нэмж, өөгшүүлэн энэ удаагин төсвийн тодотголыг баталсан эрх баригчдын үндсэн зорилго гацав.

 

Эрх баригчид өнөөдөр энэ асуудлаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм билээ. Энэ удаад намаа биш Монголоо бодсон шийдвэр гаргана гэж найдъя.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

L:
Huurhii duu
2017-05-02
Зочин:
Монгол улсыг нэг гадны компаниас доорд үзнэ гэдэг байж болохгүй дээ уул нь
2017-05-02
Монгол хүн:
Рио тин-то бол Буурай орны баялгийг луйварддаг АНУ-ын механикмын нэг шүү дээ. Тэд ямарч хяналтгүйгээр доллар гэгч цаасыг санааныхаа зоргоор үйлдвэрлэж, буурай орнуудад аваачин баялгийг нь гадны хөрөнгө оруулалт нэрээр цөлмөдөжг. Одоо манай оюу-толгойг, олон ордын хамт энэ цаасаараа худалдан авсан төийгүй, төр засгийг ч худалдаад авчихсан. Тухайлбал Сайханбилгийг худалдан аваад Дубайн гэрээг байгуулсан.
2017-05-02
haha:
Олон улсын валютын сан тонил цаашаа.Монголчуудаа нэгдэе бүсээ чангалаад яаж босож ирдэгийг харуулая олон улсад.
2017-05-02
зочин:
Ерөнхий сайд нямбай хүн дээ. гайгүй биз дээ
2017-05-02
Kub:
Yer ni ene khumuus valyutyn sangaas ankhnaasaa mungu avaya gej bodoogui yum bishuu. Dalumduulj tatvaraa nemchikheed buulgakhgui orkhikh bolov uu
2017-05-02