333 зорчигчтой онгоц агаарын хүчтэй урсгалд оржээ

Агаарын тээврийн “Aeroflot” компанийн Москва-Бангкок чиглэлийн “Боинг 777” онгоцны хэсэг зорчигч, эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
"Зорчигчид гэмтсэн нь агаарын хүчтэй урсгалаас болсон” хэмээн албаныхан тайлбарлажээ.
"Тус нислэг Тайландын нийслэл Бангкок хотын нисэх буудалд газардахын өмнө агаарын хүчтэй урсгалд оржээ. Бэртэл аваад буй 27 зорчигчийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн аж.
Бэртсэн зорчигчдын ихэнх нь бүсээ зүүгээгүй байсан нь бэртэх шалтгаан болсон талаар ахмад мэдэгдэв. Онгоц хүчтэй агаарын урсгалд өртөх үед тус нислэгийн ард суусан зорчигчид суудлаасаа шидэгдэж, бэртэл авчээ.
Уг онгоцонд 333 зорчигч зорчиж явжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ