Хэт даврагч болсон реппер гэрлэжээ

Герман улсад “Deso Dogg” нэрээр олны танил болсон реппер Дэнис Мамадои өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элссэн болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Реппер олныг цочирдуулсан Египетийн 21 иргэнийг хороосон хэрэгтэй холбоотой гэдгээ мэдэгдэж, Германы Канцлер Ангила Меркелийг заналхийлсэн удаатай юм.
Тэгвэл хэт даврагч болж хувь тавилангаа өөрчилсөн Дэнис хуримаа хийсэн талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Реппер эр хэт даврагч болсны дараа Мухаммед Махмоуд гэх нэрийг авсан билээ. “Тэрбээр Даниела Грен гэх 38 настай бүсгүйтэй гэрлэсэн” хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдэгдэв. Хос 2014 онд гэрлэсэн гэнэ. Даниела Грен Сирид очиж, хуримаа хийгээд дараа нь нутаг буцсан байна.
Германы албаныхан “Террорист этгээд хуримаа хийсэн нь гайхшрал төрүүлж байна. Одоогоор түүний байршлыг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдэв. Германы Тагнуулын байгууллагын мэдээллээр залуу 10 гаруй халдлага зохион байгуулсан болохыг тогтоосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ