Домогт тамирчны хүү шагналын тавцанд гарлаа

Формула 1-ийн домог, Дэлхийн 7 удаагийн аварга Германы нэрт тамирчин Михаэль Шумахерийн хүү Мик Шумахер өдгөө Формула 3 ангилалд хүч сорьж байгаа. Европын аварга шалгаруулах уг тэмцээнд энэ жил дебютээ хийсэн 18 настай залуу өнгөрсөн ням гарагт болсон Италийн ГранПри-д өндөр амжилттай уралдсан байна.
Тэрбээр тэмцээний 2 дахь гараанд дэд байрыг эзэлснээр анх удаа шагналын тавцанд гарсан байна. Түүний эцэг Михаэль Шумахерийн хувьд 2013 онд цанын гулгаж байхдаа осолд орж, удаан хугацаанд биеийн байдал тааруу байсан ч өнгөрсөн оны IX сараас эхлэн дахин хөл дээрээ босоод байгаа юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ