Рэчил Адертон дээд амжилтаа ахиулсаар

Уулын дугуйн Дэлхийн цомын тэмцээний шинэ улирал Франц улсад нээлтээ хийлээ. Эхний уралдаан даунхилл ангиллаар болсон бөгөөд эмэгтэйчүүдийн төрөлд Их Британийн нэрт тамирчин Рэчил Адертон ялалт байгуулжээ. 2015 оноос хойш оролцсон бүх тэмцээндээ ялалт байгуулсан тэрбээр ням гарnгт 3 минут 21.4 секундын хугацаанд замаа дуусгаж, улирлын эхний түрүүгээ авчээ.
Дэлхийн 4 удаагийн аварга бүсгүйн хувьд өмнөх Дэлхий цомын тэмцээнээс дараалсан 14 түрүүгээ авч байгаа юм. Энэ нь олон улсын дугуйн холбооны түүхэнд тодоор бичигдэн үлдэх амжилт юм. Тэрбээр энэ тэмцээнд нутаг нэгт Танее Сигрэйв, Манон Карпентер нарыг ардаа орхижээ.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ