Тусгай сургуулийн сурагчид шилдгүүдээ тодруулна

img

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Хамтдаа Инээмсэглэе 2017" урлагийн их наадам өнөөдөр /2017.05.02/ болно.

 

Энэхүү урлагийн наадамд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 6 тусгай сургуулийн хүүхдүүд оролцож, авъяас, чадвараараа өрсөлдөн, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

 

Тус урлагийн наадмын шүүгчээр СТА, жүжигчин Г.Ундармаа, СТА хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ажиллах юм байна.

 

"Хамтдаа Инээмсэглэе 2016" урлагийн наадмын "Гранпри" шагнал, шилжин явах цомыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116 дугаар сургууль  хүртэж байсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ