Жаден Смит тайрсан үсээ хэзээ ч хаяхгүй

img

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит сарын өмнө хүү Жаден Смитийн үсийг тайрсан билээ.

 

 

Тэрбээр хүүгийнхээ үсийг тайрч буй богино хэмжээний бичлэг болон зургаа 75.2 сая дагагчтай өөрийн фэйсбүүк хуудастаа байршуулсан юм. Жайден өнгөрсөн оноос регги стилийн үстэй болсон юм.

 

Жаден Смит өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан “Met Gala” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцжээ.

 

 

Сонирхолтой нь хүү улаан хивсээр алхахдаа өөрийнхөө тайрсан үсээ барьж ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр энэ талаараа “Миний биеийн нэг хэсэг. Би энэ үсээ хэзээ ч хаяхгүй” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ