Монгол жүдочид дэлхийд үнэлэгдэж эхэллээ

Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд эмэгтэй гурван жүдочийг шигшээ багтаа авах саналыг хүргүүлжээ.
Уг хүсэлтийн дагуу Азербайжан улсын нэрийн өмнөөс -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нар барилдахаар болсон байна. Эдгээр гурван жүдоч энэ сард болох Лалын шашинт орнуудын спортын их наадмын сонгон шалгаруулалт оролцохоор болжээ.
Мөн Монголын жүдо бөхийн холбоонд Турк улсаас дээрхи саналыг ирүүлээд байгаа юм байна.
Өнгөрсөн онд Казахстан улсын жүдо бөхийн холбооноос шигшээ багтаа манай улсын жүдочийг авах санал тавьж ОУХМ Г.Отгонцэцэг тус улсын нэрийн өмнөөс барилдах болсон. Тэрбээр Риогийн олимпийн жүдог бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ