Цэргийн төв эмнэлгийн зургаан давхраас хүн үсэрч, нас баржээ
2017-05-03

Цэргийн төв госпиталь эмнэлгийн зургаан давхраас  өчигдөр  /2017.05.02/ 18:30 цагийн орчимд хүн үсэрч, нас баржээ.

 

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ талаар тодруулахад “Хэргийг шалгаж байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

 

Холбогдох албаныхан хэргийн учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.  Энэ талаар эргэн мэдээлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин