Люк Шо ноцтой гэмтэл авчээ

Английн Манчестер Юнайтед багийн залуу хамгаалагч Люк Шо Премьер лигийн өнгөрсөн тойрогт Сюонси сити багийн эсрэг талбайд гарсан ч ердөө 9 минутын дараа гэмтэл авч талбайг орхисон. Багийн ерөнхий дасгалжуулагч Жоза Моуринью 21 настай залууг “том гэмтэл авч магадгүй” гэж ярьж байсан нь хэдхэн хоногийн дараа биелэлээ олсон юм. Энэ мэдэгдэл магадгүй Шогийн биеийн байдал таагүй байсныг гэрчилнэ.
Тэгвэл өчигдөр Люк Шо эмнэлгийн нарийвчилсан шинжилгээнд орсон бөгөөд хөлийн шөрмөс гэмтсэн болох нь тогтоогджээ. Энэ гэмтэл эдгэрэхэд хамгийн багадаа сарын хугацаа шаардлагатай. Иймээс чадварлаг хамгаалагч энэ улирлыг дуустал талбайд гарахгүй нь тодорхой болж байна. Люк Шо анх 2014 онд 27 сая фунтын үнээр Улаан чөтгөрүүдтэй нэгдэж байсан бол үүнээсээ хойш хэд хэдэн удаа гэмтэл авч, багагүй хугацааг талбайн гадна өнгөрүүлээд байсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ