Марк Селби Дэлхийн аварга боллоо

img

 

Снүүкер биллярдын ДАШТ энэ жил уламжлал ёсоор Английн Шеффилд хотод хагас сар үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээний шигшээ тоглолтод зохион байгуулагч орны тамирчин Марк Селби, Шотландын Жон Хиггинс нар шалгарч өрсөлдсөн бөгөөд тун сонирхолтой финал болсон юм. Одоогоос 10 жилийн өмнө уг хоёр тамирчин мөн л финалд өрсөлдөж байсан бөгөөд Хиггинс 18:13-аар ялалт байгуулж байсан түүхтэй.

 

Тэгвэл энэ жилийн финалд М.Селби хариугаа авч чадсан юм. Англи эр финалийг тааруу эхлүүлсэн ч тун хэрэгтэй фрэймийг авч байснаар 18:15-ын харьцаатай хожиж, гурав дахь удаагаа Дэлхийн аварга болжээ.

 

2014 онд анх Дэлхийн аварга болж байсан Англи эр өнгөрсөн жил мөн тус тэмцээнд түрүүлсэн юм. Харин энэ жил дахин түрүүлснээр 40 жилийн түүхтэй тус тэмцээнд жил дараалан ялалт байгуулсан дөрөв дэх тамирчин болжээ. Өмнө нь ийм амжилтыг домогт Стивен Хэндри, Стив Дэвис, Ронни О’Салливан нар үзүүлж байсан юм.

 

Марк Селби ийнхүү ДАШТ-д түрүүлснээр 375.000 фунтийн шагналыг хүртсэн  байна.

 

 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ