Сидни Кросби эргэн ирэх нь тодорхойгүй байна
2017-05-03

Хойд америкийн үндэсний хоккейн лигийн плейоффын тоглолтууд ид дундаа үргэлжилж байна. Лигийн Дорнод бүсийн II шатанд тун сонирхолтой багууд таарсан нь Питсбург Пингвинс – Вашингтон Капиталс багууд юм. Тэгвэл цувралын гурав дахь тоглолт өнөө өглөө боллоо. Харамсалтай нь тус тоглолтын эхний үед  Пингвинсийн супер од Сидни Кросби гэмтэл авсан байна. Түүнийг өрсөлдөгч багийн хамгаалагч Мэтт Нисканен цохиж гэмтээсэн бөгөөд Кросби ч шууд хувцас солих өрөө рүү явж, эргэж талбайд гараагүй юм. Шүүгч энэ үйлдлийг зүгээр өнгөрүүлэлгүй, Мэтт Нисканенийг талбайгаас хөөжээ. Пингвинс баг лидерийнхээ эзгүйд нэмэлт цагт 3:2-оор ялагдал хүлээсэн байна.

 

Толгойдоо гэмтэл авсан С.Кросбигийн гэмтлийн тухай шинэ мэдээлэл хараахан гараагүй байгаа. Үүний улмаас Канад залуу цувралын дараагийн тоглолтод оролцох эсэх нь тодорхойгүй байна.

 

 

 

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин