Интер Милан клуб Антонио Контег сонирхож эхэлжээ

Италийн түүхт багуудын нэг Интер Милан сүүлийн жилүүдэд тааруу тоглосоор байгаа. 2010 онд онцгой нэгний удирдлага дор Аваргуудийн лигт түрүүлж байсан тус баг дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа. Тэгвэл саяхнаас тэд Челсигийн менежер Антонио Контег сонирхож эхэлсэн гэсэн мэдээлэл хүчээ аваад байна. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Контегоос энэ тухай асуухад тэрбээр “Би зөвхөн Челсид анхаарлаа хандуулж байна” гэжээ.
Хэдий Контегийн бодол одоогоор ийм байгаа ч Италийн баг энэ зун түүний араас багагүй хөөцөлдөх бололтой. Интерийн хуучин дасгалжуулагч Стефано Пиолигийн хувьд Хятадын лигийн Жиансу Сунин клубыг удирдаж байгаа юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ