Златан Ибрахимович эмнэлэгээс гарчээ

img

 

Манчестер Юнайтед багийн довтлогч Златан Ибрахимович эмнэлгээс гарчээ. Тэрбээр өчигдөр Инстаграм хуудсандаа дээрх зургийг оруулж, “Эмчилгээ дууслаа. Та бүхний дэмжлэгт дахин баярлалаа гэж хэлье. Удахгүй хамтдаа хөгжилдөх болно” гэж бичжээ.

 

Швед довтлогч Европа лигийн хүрээнд Бельгийн Андерлехт багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өвдөгний гэмтэл авч, мэс засалд орсон юм.

 

 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ