“THAAD” төхөөрөмж ажиллагаанд бэлэн

Хойд Солонгосоос ирэх пуужингийн заналхийллийг урьдчилан зогсоох зорилгоор АНУ-ын эрх баригчид Өмнөд Солонгосын хил орчимд пуужин эсэргүүцэгч “THAAD” төхөөрөмжийг байршуулахаар болсон билээ.
Тус улсад алба хааж буй Америк цэргүүд өнгөрөгч долоо хоногоос эхлэн тус төхөөрөмжийн эд ангиудыг хил рүү зөөвөрлөж, угсрах ажиллагааг эхлүүлээд байсан юм. Тэгвэл “THAAD” төхөөрөмж ажиллагаанд бэлэн” хэмээн Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч мэдэгдлээ.
Албаныхан уг төхөөрөмжийг бүрэн угсарч дуусчээ. Хэдий хоёр улсын эрх баригчид зөвшилцөж энэхүү төхөөрөмжийг хил орчимд байршуулахаар болсон ч өнөөг хүртэл солонгосчуудын эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна.
“THAAD” төхөөрөмжийг ажиллуулах нь БНХАУ, Япон ихээхэн сөрөг нөлөөтэй гэдгийг тус улсын эрх баригчид сануулсан билээ. Бээжин уг төхөөрөмжийг угсарч эхэлсэнтэй холбогдуулан Сөүлд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлжээ.
Мөн энэхүү төхөөрөмжийн нийт өртөг нэг тэрбум ам.доллар билээ. "Уг зардлыг Сөүл төлөх ёстой" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байсан ч энэ амралтын өдөр “THAAD” төхөөрөмжийг ашиглах зардлыг Вашингтон 100 хувь даахаар болсон тухайгаа Цагаан ордны тэргүүн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ