Мик Жаггер хүүгээ танилцуулав

img

 

Алдарт “Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик Жаггер 73 насандаа дахин аав болсон юм.  Дуучны найз бүсгүй, балетчин Мелани Хэмрик өнгөрсөн оны арванхоёрдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ.

 

Жаггер хүүдээ Дэвэреакс Жаггер нэрийг хайрласан юм. хос өнөөг хүртэл бяцхан хүүгээ олон нийтээс нууцалсан. Тэгвэл Мелани Нью Йорк хот дахь “Централ парк”-т хүүгээ салхилуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Хүүгийн зураг хэвлэлээр цацагдсаны дараахан дуучин эр твиттертээ “Тийм, тийм. Энэ бол миний хүү” гэж жиргэсэн байна.

 

Жаггер өмнө нь хэд хэдэн удаа гэрлэж байсан бөгөөд ийнхүү найман хүүхэдтэй боллоо. Хос 2014 онд танилцсан юм. Жаггер эхнэрээсээ 44 насаар ах билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ