Гүнжийн нүцгэн зургийг нийтэлсэн сэтгүүлээс 1.6 саяыг нэхэмжлэв

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны цээж нүцгэн зургийг нийтэлсэн Францын “Closer” болон Британийн “Closer” гэх сэтгүүлээс 1.6 сая ам.долларыг нэхэмжилсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Энэ талаар Британийн Хэвлэл мэдээллийн холбооноос мэдэгдэв.
Хос 2012 онд Францад амарч байхад сэтгүүлчид гүнжийн цээж нүцгэн зургийг авч, ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. Британи сэтгүүл дээр гүнжийн хөхийг халхалсан бол Франц сэтгүүл уг зурагт засвар хийлгүй шууд хэвлэлээр цацсан билээ.
Уг зурагтай холбогдуулан ханхүү зургаан хүнийг шүүхэд өгчээ.
Ханхүү тайлбар хийхдээ “Эхнэрийн минь зургийг ашиг олох сонирхлоор хэвлэлээр цацсан нь миний сэтгэлийг их өвтгөж байна. Та бүхэн ёс зүйгүй алдаа гаргасан” гэсэн байна.
Эхнэрийнх нь нүцгэн зургийг нийтэлсэн хоёр сэтгүүлээс 1.6 саяыг нэхэмжлэв
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ