МАН Ц.Нямдоржоо шүүхээр шалгуул

Иргэдийн шударга шүүх ТББ-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Ц.Нямдорж гэдэг хүнтэй холбоотой асуудал сүүлийн хорь гаруй жил яригдаж байна. Гарч байгаа мэдээллүүдэд бид 2006 оноос дүн шинжилгээ хийж эхэлсэн. Ц.Нямдорж, Л.Гүндалай нарын маргааныг бид мэднэ. Гүндалай хүн гүтгэсэн үү, аль эсвэл Нямдорж эх орноосоо урвасан уу гэдэг асуудал нэг нь онц хүнд гэмт хэрэг, нөгөө нь хүндэвтэр гэмт хэрэг. Хэрвээ Монгол Улсад шударга шүүх байсан бол хэн нэг нь заавал ял авах байсан. Гүтгэсэн төрийн нууц задалсан хоёр нэг үйдэл байж болохгүй. Өнөөдөр Ц.Нямдорж өөрийнхөө тагнуул мөн бишийг нотолж чадаагүй байж шударга ёс яриад сууж байх нь хэр зохимжтой юм. Энэ хүн Монгол улсын хууль зүйн салбарт 36 жил ажилласан хэр нь энэ салбараа шүүмжлээд сууж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж бид үзэж байна” гэв.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас АН С.Баярцогтыг, МАН Ц.Нямдоржыг шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулахыг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ