Хотын дарга цусаа хандивлалаа

Эрүүл мэндийн яамнаас сар бүрийн 3-ныг “Цусаа хандивлах өдөр” болгосон. Цусаа хандивлах энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ЦССҮТ-д очиж, цусаа өгчээ. Тухайн хүний бэлэглэсэн цус гурван хүний амь авардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ