Брэд: Жолитой эргээд нийлмээр байна

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, эхнэр Анжелина Жолигоос салсанаас хойш ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй билээ.
Тэгвэл жүжигчин эр ирэх сард худалдаанд гарах “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээс гадна хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.
Өдгөө 53 настай жүжигчин эр өнгөрсөн наймдугаар сард эхнэрээсээ салсан бол хүүхдүүд нь Жолитой байгаа юм.
Брэд ярилцлагынхаа үеэр “Би Жолитой эргээд нийлмээр байна” хэмээн хэлжээ. Ямар шалтгааны улмаас салсан тухайг нь сэтгүүлч, Брэдээс асуухад тэрбээр хэлэхээс эрс татгалзсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ