Тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлнэ

img

Тээврийн прокурор, Замын цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т шалгалт хийв. 

 

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар баазын үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133-т нь үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажилагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөр гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй 4, улсын дугаарын гэрэл асахгүй 3, салхины шил нь их хэмжээгээр цуурсанаас жолоочийн харах боломжийг хязгаарласан 3, оврын гэрэл асахгүй 5 автобус байжээ.  

 

Иймд шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус газрын удирдлага, инженер, техникийн ажилтнуудад дүнг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т болон тухайн газартай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. 

 

Судалгаанаас үзвэл, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч нар зам тээврийн 15 осол гаргаж, ослын улмаас 15 хүний биед хөнгөн, 4 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэд, байгууллагад бага бус хэмжээний хохирол учирсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ