Палестаны тэргүүн 23 жилийн дараа АНУ-д айлчлав

img

 

Палестаны тэргүүн Махмуд Аббас АНУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авчээ. Удирдагчид олон улсын анхаарлыг хамгийн ихээр татдаг Израйль болон Палестаны зөрчлийн талаар хэлэлцсэн байна.

 

Газын зурваст гурван жилийн өмнө эхэлсэн хямралын улмаас олон зуун амиа алдсан билээ.

 

Трамп “Мэдээж хэрэг энхтайвны төлөө Палестан, Израйлийн эрх баригчидтай хамтран ажиллах болно. Үнэхээр сайн боломж хэмээн бодож байна” хэмээн хэлэхэд Аббас “Ерөнхийлөгч танд итгэж бас найдаж байна” гэж мэдэгджээ.

 

Палестаны тэргүүн Яассер Арафат 23 жилийн өмнө Цагаан ордонд зочилж байсан юм.

 

Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн хоёрдугаар сард Вашингтон хотноо айлчилж, Трамптай уулзсан билээ. Ерөнхий сайд мөн Палестин, Израйлийн дунд үүсээд буй нөхцөл байдлыг намжаахад АНУ анхаарлаа хандуулахыг уриалсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ