Брэндон Рой тэнэсэн суманд оногджээ

Гэмтэл бэртлээс болж тун залуудаа сагсан бөмбөгийн спортоо орхисон Брэндон Рой өчигдөр тэнэсэн суманд оногдон, хөлдөө шарх авчээ. Түүнийг Лаос Анжелес хотод эмээгийндээ очсон үеэр гудамжид буудалцаан болж, ойролцоо байсан хүүхдүүдийг аврахдаа өөрөө суманд оногджээ. Бяцхан үрсийг аюулаас аварсан Ройгийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Буудалцааны дараа Рой шууд Өмнөд Калифорниягийн эмнэлэг хүргэгдсэн бөгөөд сум амь наснаас нь холуур өнгөрсөн гэнэ. Өдгөө Б. Рой өөрийн амьдарч байгаа Сиеттл хотдоо эргэн очиж, эмчилгээнд орсон мэдээ байна.
Сонирхуулахад тэрбээр Сиеттл хотод өсвөрийн сагсанбөмбөгчдийг бэлтгэж, өндөр амжилтыг үзүүлж байгаа. Өнгөрсөн жил Рой өөрийн удирддаг Натан Хэйл ахлах сургуулийн багтайгаа хамт 29-0 гэсэн амжилтыг үзүүлсэн юм. Улмаар Рой өнгөрсөн III сард Нэйсмитийн нэрэмжит 2017оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг гардан авсан юм.
Г.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ