София Вергара худал мэдээлэл тараасан сэтгүүлийг тэнэг гэв

img

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин София Вергара “Star Magazine” сэтгүүлийн эсрэг гомдол гаргасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Учир нь уг сэтгүүлийн шинээр худалдаанд гарсан дугаарын нүүр хуудаст жүжигчин бүсгүйг нөхөр Жое Манганиеллогоос салахаар болсон хэмээн мэдээлжээ.

 

 

Сэтгүүл худалдаанд гараад удаагүй байхад София инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Тэд орлогоо өсгөхийн тулд нийгэмд худал мэдээлэл тарааж байна. Энэ сэтгүүлийн редактор тэнэг. Миний амьдрал өмнөх шигээ аз жаргалтай байна” гэж бичжээ.

 

Өдгөө 44 настай София нэн даруй тус сэтгүүлийг залруулга хийхийг шаардсан аж. Хос 2014 онд сүй тавьцгааж, 2015 оны арваннэгдүгээр сард Флорида мужид хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
энэ хорвоод тэнэг сэтгүүлчээс дор юм бараг ховор
2017-05-04