Жолигийн хүүхдүүд аавтайгаа уулзахаар АНУ-д иржээ

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн оны есдүгээр сард шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ.
Тэд 2004 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосныхоо дараа хамтран амьдрах болсон юм. Брэд, Жоли нар 2014 онд хуримаа хийсэн боловч, хоёрхон жилийн дараа салцгаасан аж. Салалтын дараа Жоли зургаан хүүхдүүдийнхээ хамтаар Францад амьдрах болсон юм.
Тэгвэл өчигдөр хүүхдүүд Лос Анжелес хотноо ээжийнхээ хувийн онгоцоор иржээ. Тэд ирсэн даруйдаа аавынхаа гэр рүү явсан гэх мэдээллийг “TMZ” сайт өгчээ. Шар хэвлэлүүд “Брэд, Жоли нарыг эргэн нийлэх гэж байгаа” хэмээн мэдээлэх болсон. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал хараахан батлаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ