Франческо Тотти зодог тайлна

img

Италийн шигшээ баг болон Рома клубын домог Франческо Тотти хөлбөмбөгөөс зодог тайлахаар болжээ. Өдгөө 40 настай түүнийг энэ улирлыг дуусгаад замналаа дуусгана гэж Рома клубын спорт хариуцсан шинэ захирал Мончи мэдээллээ. Одоогоос 24 жилийн өмнө анх Ромын багт дебютээ хийж байсан Тотти, өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн спортоос авч болох бүхий л нэр хүндийг хүртсэн нэгэн. Алтан жаал, Ромын хаан, Том жаал, Гладиатор зэрэг олон хочийг дэмжигчдээсээ авсан тэрбээр 2006 онд шигшээ багаасаа зодог тайлж байсан бол дараагийн 10 жилд нь Рома клубтээ тогтвортой тоглосон юм.

 

Тотти өөрийн тамирчны замналын хугацаанд Рома багийн нэрийн өмнөөс 783 тоглолтод оролцож 307 гоолыг оруулсан байдаг. Рома клубын хувьд энэ сарын 28-ны өдөр Женоа багийн эсрэг улирлын сүүлийн тоглолтоо хийнэ. Энэ нь домогт Тоттигийн замналын сүүлийн тоглолт байх юм.  

 

 

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ