Саллей Мунтаригийн шийтгэл шуугиан дагуулсаар

img

 

Италийн Сери А лигийн өнгөрсөн тойрогт Пескара-Кальяри багууд хоорондоо таарсан. Тус тоглолтын үеэр Пескара багийн Гана хагас хамгаалагч Саллей Мунтари 2 шар хуудас авч , талбайг орхисон юм. Шалтгаан нь арьс өнгөний үзлээс үүдэлтэй бөгөөд өрсөлдөгч багийн хэсэгт дэмжигчид түүнийг доромжилсон байна. Харин үүнд бухимдсан Мунтари бага зэрэг хяналтаа алдсаныг талбайн шүүгч шар хуудснаар торгосон юм.

 

Ингээд хоёр дахь шар хуудсаа харсан Мунтари талбайг орхижээ. Улмаар лигийн дүрмийн дагуу шууд талбайгаа хөөгдсөн тоглогч 1 тоглолтонд оролцох эрхгүй болдог. Тэгвэл түүний энэ шийтгэлийг Италийн лиг дэх хар арьст тоглогчид хүчтэй эсэргүүцсээр байна.

 

Эдгээрийн дунд Английн Тоттенхэм клубын экс довтлогч Гарт Крукс тэргүүтэй хэд хэдэн тоглогчид байна. Тэд шийтгэлийг хэвээр үлдээсэн лигийн удирдлагууд, хуудас өргөсөн шүүгч, цаашлаад арьс өнгөөр доромжилсон дэмжигчид, ямар нэг арга хэмжээ аваагүй талбайн эзэн, багийн удирдлагууд гээд олон хүмүүсийг энэ үйл явдалд буруутгаж байна.  

 

Г.Баяраа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ