“Аврагч сэтгүүлч-2017” тэмцээн болно

img

 

Монголын Үндэсний олимпийн хорооноос санаачлан “Аврагч сэтгүүлч-2017” спорт авиралтын тэмцээн зохион байгуулах гэж байна. Энэ талаар МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тус тэмцээн энэ сарын 20-нд болох бөгөөд оролцохыг хүссэн хэвлэлийн мэдээллийн салбарт ажилладаг хэн бүхэнд нээлттэй аж.  “Аврагч сэтгүүлч” тэмцээнд оролцох баг хамт олонд бэлтгэл сургуулилтаа “Ursa” спортын төвд энэ сарын 6, 13, 18-ны 16:00-20:00 цагт хангах боломжтой юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ