Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчийг дарамталжээ

img

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэр төрд халдсан үндэслэлээр нэр бүхий дөрвөн сайтыг цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.  Энэ талаар Zindaa.mn, Breakingnews.mnUndesten.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Undesten.mn сайтын захирал Ц.Мөнхбаатар, Zindaa.mn, Breakingnews.mn сайтын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул нар оролцов.

 

“Undesten.mn” сайтын захирал Ц.Мөнхбаатар “Улстөрчид сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлж, улмаар шүүх цагдаагаар асуудлыг шийдүүлэхийг  нэн тэргүүнд зорьдог жишиг тогтлоо. Аль нам байхаас үл хамааран сэтгүүлчийг ад үзсэн, дарамталсан шинжтэй  үйл ажиллагаа явагдах  боллоо. Гэсэн ч бид хууль цагдаагийн байгууллагын шаардлагыг хүндэтгэн үзэж, гаргасан нийтлэлээ буцаан татаж байна. " гэв.

 

Мөн Zindaa.mn, Breakingnews.mn сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Гурван-Тэс сумын нутгийн иргэдийн хүсэлтээр “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлгийг бэлтгэжээ.  Тус нэвтрүүлэг цацагдсаны дараа тодорхой дарамт шахалтууд ирсэн тухай Zindaa.mn сайтын гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярилаа.

 

Тэрбээр "Бид энэ эрэн сурвалжилсан нэвтрүүлгээрээ "Сауд Гоби Коэл Транс" ХХК ашиглалтын лиценз авч, уул уурхайн олборлолт явуулах гэснээс үүдэж Тооройн төгөл, Загийн ой, Буйлсын хөндийн буйлс устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг хөндсөн юм.  Харамсалтай нь нутгийн иргэдийн хүсэлтээр хийгдсэн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч, редакцид тодорхой байгууллага, албан тушаалтны зүгээс дарамт шахалт үзүүлж эхэллээ гэж үзэх үндэслэлтэй хэд хэдэн үйл явдал өнгөрсөн хугацаанд бидэнд тохиолдлоо. Бид байдлыг маш  сайн ажиглаж байгаа. Хэрвээ дахин  ноцтой нөхцөл байдал үүсвэл  бид асуудлыг олон нийтэд цаг минуттай нь, баримттай нь мэдээллэх болно" гэлээ.

 

Дээрхи сайтын сурвалжлах баг "Тосон Бумбын нулимс", "Тусгай хамгаалалтанд хэрчүүлсэн "Тосон Бумбын нуруу", "Хөвд , Хуршуутын голын хөөрхийлөлтэй хувь заяа" зэрэг цуврал баримтат нэвтрүүлгийг бэлтгэж, олон нийтэд түгээжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene setguulchid xudlaa yum bicheed ingej uuriiguu shokond oruulax gej dee yamar ch setguulchiin anxan shatnii xuuliin bolovsrolgui l tobarishuud bn daa zailuul
2017-05-08
zochin:
bichsen zuilee hamgaalj chadahgui uneneiig ilchilj chadahgui bj yah gej bichsiin, tiim huniig setguulch gedeggui l de, niigemd bolohgui butehgui bga zuiliig zorigtoi zadlaach, ner us, tsag minuttai n il gargaach, neg l aimhai, hulchgar dara n ingene tegne gesen huleestei bhiin, tegvel ingej hevleliin hural hiilgeh hereg yu bnaa
2017-05-05
Зочин:
Энэ Чойжилсүрэнгийн Хурд группийг л харалдаа. Энх тайваны гүүрний зүүн урьд талд 16 давхар орон мууц зөвшөөрөл авчихаад урд талд нь офис нэрээр шилэн барилга бариулаад давраад замын урд 4 давхар граж бариулсан. Шилэн барилгаа УИХ-ын гишүүн,Сангийн сайдын нэр барьж Хаан банканд зарсан. Одоо тэгээд тэр барилгынхаа урд хашаа хатгаад авсан. Тэр талбай нь байт сур харваачдын талбайг эзэгнэж авсан. Энэ бол том эрх ашгийн зөрчилтэй нь харагдаж байнадаа. Мөн УБТЗ-ын дипогийн газраас хумсалж Нарны хотхонг 1, 2-р ээлжийг барьж ашиглалтад өгсөн болж байна. Эрлийн барьсан орон сууцны зүүн талд Мөн л орон сууц, 3 давхар гражийн хамт барьлаа. Ээ хөөрхий УБ-ын алга дарам газар Чойжилсүрэнгийн гараар орж дуусаж байна. Энэ яасан ханаж цаддаггүй бөрвөд вэ? Барьж байгаа орон сууц нь чанаргүйг хэлээд яахав. Авилга, албан тушаалын дарамт үзүүлж байжл улсад хүлээлгэж өгч байгаа байхдаа гэж тааж байна.
2017-05-05
Зочин:
Нийтлэлээ татна гэдэг чинь бас нэг но бна. Та нар унэнийг бичсэн бол айх юмгуй, Харин тууний менгенд шунаж нийтлэлээ татаж бгаа бол ямар нэг но байгааг ойлгуулаад бна шуу дээ. Сэтгуулчид унэний дуу хоолой байх учиртай тул буу ай
2017-05-05
Зочин:
Чойжилсурэн сайд та унэний телее явсан сэтгуулчийг дарамталж бгаа чинь ес зуйгуй еерийнхее бурууг хулээж сураагуй еерийгее емеереед бусдын эрхэнд халдаж байгааг тумэн олон ойлгож бгаа. Та еерее уулаасаа ашиг сонирхол ихтэй хун шуу дээ.
2017-05-05
Зочин:
БАРИМТ БАЙГАА БОЛ ХЭЛЭЭД ИЛЧЛЭЭЧ. ЮУНД ШАНТААЧЧИН УЛСТӨРЧ ШИГ ЦАГ НЬ БОЛОХООР ХЭЛНЭ ГЭНЭ ВЭ
2017-05-04
Зочин:
Унэн бодит зуйл бичсэнийтелее хэн, ямар байгууллага юу гэж дарамталсныг нь ил тодорхой бичээд тэр цагдаа,шуух, прокурорт нь егех хэрэгтэй! Хууль хучнийхэн нь яаж аяглахыг нь харцгааялдаа! Негее Элбэгдоржийн хийгээд хэрэгжуулээд байгаа шударга шуух яаж шийдэх нь сонирхолтой байх байлгуй!!!
2017-05-04
Nam bus irgen:
Uneheer battai barimt notolgoo ni baigaa yum bol ard tumend medeeleech. Hen ni unen hen ni hudlaa yariad baigaag medmeer bna bi lav. Shudraga unen yum Mongol ulsad baihaa boliod udaj bna doo.
2017-05-04
ZOCHIN:
ENE CHOIJILSURENGIIN BULIHAI N ILREH GEED TARCHILJ BAIGAA BAIH AA.UNEN HAANA CH YMAR NEGEN TCAG HUGATCAANII DARAA ILERDEG JAMTAI.ERH BARIJ BAIHDAA CH YAHAV DARAMTLAAD HAHUULDAJ AVILGADAAD ONGORCH. ERH MEDEL CHINI UDAHGUI HIR HEMJEENDEE OCHIHOOR YAHIIN.AVILGADAAD L,AVILGADAAD L....LALRUUD
2017-05-04
Зочин:
Энэ Чойжилсүрэнгийн Хурд группийг л харалдаа. Энх тайваны гүүрний зүүн урьд талд 16 давхар орон мууц зөвшөөрөл авчихаад урд талд нь офис нэрээр шилэн барилга бариулаад давраад замын урд 4 давхар граж бариулсан. Шилэн барилгаа УИХ-ын гишүүн,Сангийн сайдын нэр барьж Хаан банканд зарсан. Одоо тэгээд тэр барилгынхаа урд хашаа хатгаад авсан. Тэр талбай нь байт сур харваачдын талбайг эзэгнэж авсан. Энэ бол том эрх ашгийн зөрчилтэй нь харагдаж байнадаа. Мөн УБТЗ-ын дипогийн газраас хумсалж Нарны хотхонг 1, 2-р ээлжийг барьж ашиглалтад өгсөн болж байна. Эрлийн барьсан орон сууцны зүүн талд Мөн л орон сууц, 3 давхар гражийн хамт барьлаа. Ээ хөөрхий УБ-ын алга дарам газар Чойжилсүрэнгийн гараар орж дуусаж байна. Энэ яасан ханаж цаддаггүй бөрвөд вэ? Барьж байгаа орон сууц нь чанаргүйг хэлээд яахав. Авилга, албан тушаалын дарамт үзүүлж байжл улсад хүлээлгэж өгч байгаа байхдаа гэж тааж байна.
irgen:
daramtluulaad baih hereggui neriig ni il gargaj , huuli zorchij davuu erh edelj daramtlah erh baihgui shdee, shyyhed og , neriig ni ard tymend zarlaach,,,
2017-05-04
irgen:
ta nar hun gutgeheel bolchihlodoo setguulchtsenruudee,honogiin hooloo olj yadaj baigaag chini oilgoj baina
2017-05-04
Зочин:
Юун цагдаагийн шаардлага вэ, цагдаагийнхан ийм юм шаарддаг, тэрнийг хүндэтгээд нийтэлэлээ татна гэж юу гэсэн үг байна аа
2017-05-04
Ард түмэн хариулаач:
Ард олн минээ энэ хэвлэл мэдээлэл улс төрчид хууль цагдаа дандаа битүү дарамтласан байдалтай надад мэдээлэл байна ахиад тэгвэл дэлгэн мэдээлэн энэ тэр гэж худлаа ярих юм. Үнэхээр мэдээлэл баримт байвал шууд баримттай мэдэллээч эсвэл ингэж битүү утгатай юм ярьж өөрсдийгөө доромжлохоо больдоо.
2017-05-04